Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 02. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны \”Муу нүүрт\” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 25. Сумъяа гараг. Чөдөр одтой, 2 хар мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Сэрэхүй.Өдрийн наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.