Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган \”АСЕМ-д зориулж авах гэж байгаа
бенз нь надад байна. Улс орныхоо төсөв мөнгийг хэмнээд АСЕМ-ийн үеэр үнэгүй
ашиглуулья” гэдэг саналыг гаргаж. Нөгөө маябах/MayBach/ гэх \”айхтар үнэтэй” бенз автомашин О.Эрдэнэбулганд
байж. Тиймээс л \”жаахан” аархуу зан гаргачихав уу гэж хармаар.
Гэхдээ яахав дээ Төрийн өмчийн
хорооны дэд дарга, Анод банкны газрын дарга, Сангийн сайдын зөвлөх, Уул уурхайн
яамны дэд сайдын албан тушаал хашч явсан хүнд энэ зэргийн аархал байлгүй л
яахав. Тэгвэл түүний саналыг Засгийн газар хүлээн авч \”долдугаар сарын 8-16
өдрүүдэд машинаа ашиглуулаач” гэсэн хүсэлтээ илгээж. О.Эрдэнэбулган ч гаргасан
саналдаа үнэнч байж, ашиглуулна гэдгээ ч цахим хуудсаараа дамжуулан илэрхийлэв.
Хамгийн гол нь бид хөрөнгөтөн гэж төвөгшөөлгүй хүлээн авч, бусад хөрөнгөтнүүдээ
ч уриалж, энэхүү үйл ажиллагаанд нэгтгэмээр байна. Тэгвэл жинхэнэ утгаараа
төсвөө хэмнэж, үр шимийг нь хүртэх цаг ирэх байлгүй.
Шар хүү