Пхеньянд айлчилж байгаа БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Же Ин, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Чен Ын нар өчигдөр буюу энэ сарын 19-ний үдээс өмнө хоёр дахь ээлжийн хэлэлцээр хийлээ. Хэлэлцээрийн дараа хоёр тал “Пхеньянын есдүгээр сарын хамтарсан тунхаг”-т гарын үсэг зурж, Солонгосын хойгийг ойрын хугацаанд цөмийн зэвсэггүй болгох, Өмнөд, Хойдын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлаар нэгдсэн ойлголтод хүрчээ.
Өмнөд Солонгосын талаас нийтэлсэн тунхагийн баримт бичгийн дагуу зургадугаар сарын 12-нд гарын үсэг зурсан БНАСАУ, АНУ-ын хамтарсан мэдэгдлийн үзэл санааны хүрээнд АНУ холбогдох арга хэмжээ авбал, БНАСАУ Юнбёны цөмийн дэд бүтцийг бүрмөсөн устгах зэргээр нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна. БНАСАУ-ын тал эн тэргүүнд холбогдох орны мэргэжилтнүүд оролцсон нөхцөлд Тончан-Ригийн пуужин хөөргөх талбар, хөдөлгүүрийн туршилтын талбайг устгана гэжээ.