САРЫН ДУНДАЖ ЦАЛИНГИЙН ОЙЛГОЛТ, ТОДОРХОЙЛОЛТ
Ажиллагчдын сарын дундаж цалин хөлс нь тайлант хугацаан дахь нийт цалингийн хэмжээг тухайн хугацаанд цалин хөлс авсан ажиллагчдын тоонд жигнэж тооцсон үзүүлэлт юм.
ЦАЛИН ХӨЛС НЬ: Үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ажиллаагүй цагийн олговор болон бусад олговроос бүрдэх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар суутгахаас өмнөх буюу нэрлэсэн цалин хөлс юм.
Жишээ нь: Иргэн А-гийн нэрлэсэн цалин нь 1 025 600 төгрөг гэж үзээд, гарт олгох цалинг зургаар харуулбал:
Үндэсний статистикийн хороо нь ажиллагчдын сарын дундаж цалин 2000-2013 онд аж ахуйн нэгж, байгууллагад суурилсан түүвэр судалгааны үр дүнгээр тооцож байсан. Харин 2014 оноос эхлэн мэдээллийн эх үүсвэрийг өөрчилж нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын сангийн мэдээлэлд үндэслэн тооцож байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны хоёрдугаар улиралд 39.7 мянган ажахуйн нэгж, байгууллагын 636.5 мянган ажиллагчид хамрагдсан байна.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо