2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ 13 нам, 3 эвсэл СЕХ-нд хүргүүлээд
байгаа. Харин ирүүлсэн материалыг СЕХ нягталж үзээд ажлын тав хоногт багтаан хариу буюу бүртгэж
авсан эсэх мэдээллээ өгдөг байна.
Энэ өдөр нь 4 дүгээр сарын 30-нд болоод өнгөрчээ. Ингэхдээ ИЗНН, ХҮН-ын
баримт бичиг шаардлага хангахгүй байна гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзсан
байгаа юм. Гэхдээ СЕХ-ны эцсийн шийдвэр гартал хоёр долоо хоногийн хугацаа бий.
Гэвч ИЗНН, ХҮН энэ хугацаанд амжиж зөрчлөө арилгах боломжгүй гэдгийг улс төрчид
тайлбарлаж байна.
2016 оны дөрөвдүгээр сарын
28-нд Монгол Ардын нам, Монгол консерватив нам, Бүгд найрамдах нам, 29-нд
Монголын Ардчилсан хөдөлгөөний нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт
нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын уламжлалын
нэгдсэн нам, Монголын социал-демократ нам, Иргэний хөдөлгөөний нам, Иргэний
зориг-Ногоон нам,Хөдөлмөрийн үндэсний нам болон \”Тусгаар тогтнол,эв нэгдэл” эвсэл, Эх орончдын нэгдсэн эвсэл, \”ХААН сонголт” эвсэл тус тус СЕХ-нд сонгуульд оролцох
хүсэлтээ ирүүлжээ.
|
\”Тусгаар
тогтнол, эв нэгдэл” эвсэлд
Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын ногоон нам, \”Эх орончдын нэгдсэн эвсэл”-д Эх орончдын нэгдсэн нам, ХАМУГ Монголын
хөдөлмөрийн нам, \”Хаан
сонголт”
эвсэлд Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын либерал нам эвсэн оржээ. Түүнээс гадна
МҮАН, Эх орон нам сонгуульд Ардчилсан намыг дэмжинэ гэдгээ СЕХ-нд ирүүлсэн
албан бичгээр мэдэгдсэн байна.
|
Амар