Эхлээд С.Баярцогт, дараа нь Ч.Сайханбилэгийн \”гараар орсон\” Оюу Толгойн гэрээ Монгол Улсад ашиг өгөх нь битгий хэл Монгол Улсыг өрөнд оруулж байна гэхэд нэг их хилсдэхгүй болжээ. Тив дамнасан гаднын том компани /жишээ нь Рио Тинто/ болон авлигачин эрх баригчдын харгайгаар баялгийн хараалд өртсөн олон орон байдгийн нэг нь Монгол Улс болж байгаагийн жишээ энэ.
Газар нутаг дээрээ байгаа баялгаараа баяжих бус харин ч өрөнд ордог ийм зүй тогтлыг баялгийн хараал гэдэг. Тархины тураал л баялгийн хараалд хүргэдэг бөгөөд ийм эрх баригчдын харгайгаар Оюу Толгой буюу Монголын ард түмнээс хэрхэн \”саадаг\”-ийг Оюу Толгойд шалгалт хийсэн УИХ-ын Ажлын хэсэг ингэж дүгнэжээ. Товчхондоо Оюу Толгойгоор гаднынхан мөнгө угааж, Монголчууд өрөнд орж байна. Гаднынхан ингэж авирлахад эрх баригчид амаа үдүүлсэн юм шиг чимээгүй байгаа нь нөгөө л \”авлига\”-тай холбож хардахаас өөр аргагүйд хүргэж байгаа юм. Үүнийг амтай болгон ярьж, хэлж, тэр ч бүү хэл УИХ-ын гишүүд нь хүртэл баталдаг ч хариуцлага хүлээдэг, хариуцлага хүлээлгэдэг нь нэгээхэн ч үгүй билээ.
Төгс