Хэрэв та мэргэжлийн шүдний эмнэлэгт хандаж шүд цайруулах үйлчилгээ хийлгэвэл маш өндөр төлбөр төлөх болно. Харин өөрөө, гэртээ гар доорх материалуудыг ашиглан шүдээ цайруулах нь илүү хялбар бөгөөд хямд өртөгтэй юм.
Үүний тулд танд юу хэрэгтэй вэ? Шүдний оо, шүдний шинэ сойз, гадил жимсний хальс
Хийх аргачлал: Хальсны дотор талын наалдамхай, хуурай хэсгээр шүдээ сайтар үр.
Шүдээ үрсэнээс 10 минутын дараа ямар нэг юм идэх, бохь зажлахаас сэргийлээрэй. Ингээд 10 орчим минутын дараа шүдээ оо сойзоор угаана. Үүнийг 14 хоногийн турш өдөр бүр хэрэгжүүлэхэд л та танан цагаан шүдтэй болох болно.