* * *Дорнын зурхай* * *
Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 09. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны \”Муу нүүрт\” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 3. Сумъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, 4 ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага:Үл зохилдох. Шүтэн барилдлага: Сэрэхүй. Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай* * *
Хонь (3/21-4/19)
Шинэ амьдрал эхлэх, хожим тодорхой ажил хэрэг болох төлөвлөгөө санаануудыг хэрэгжүүлж эхлэхэд таатай өдөр. Өнөөдөр та төлөвлөгөө боловсруулж үйл ажиллагааныхаа стратегийг тодорхойлох хэрэгтэй. Таны санаанууд хувийн болон ажил хэргийн харилцаанд тань шинэ зүйлийг авчирна. Цагийн аясаар өөртөө олон олон зүйлийг бий болгож чадах тул яг одоо хүсэж байгаа зүйлээ авахыг түр хойшлуулах нь зүйтэй. Хөнгөн хийсвэрээр хандсанаас улбаалж биеийн эрүүл мэнд бага зэрэг дордоно.
Үхэр (4/20-5/20)
Өөрчлөлт, шинэчлэл, амьдралын шинэ үе шатаа эхлэх өдөр. Олон хүн амьдралдаа өөрчлөлт хийхэд бэлэн байна. Олон өөрчлөлт шинэчлэлтийг эхлэхэд муугүй цаг үе. Хэрвээ та өөрийн шинжлэх ухааны эсвэл уран бүтээлийн ажилдаа хөрөнгө оруулах ивээн тэтгэгч хайж байгаа бол луйварчинтай таарах магадлал тун өндөр байна. Хууль бүү зөрч. Сэжиг бүхий хүмүүсээс зайлсхий.
Хамтатгах (5/21-6/21)
Бүх ажил хэрэг таатай байх амжилттай цаг үе. Арилжаа наймаанд явбал сонирхолтой мөн ашигтай байна. Ирээдүйн ажил хэргийн хамтын ажиллагаа ихээхэн ашигтай байна. Амин чухал шийдвэр гаргах асуудлуудыг хойшлуул. Хуулийн үйл ажиллагаа эхлүүлэхэд тохиромжгүй үеэс гадна салаалсан замаа нэг шөнө сууж сайтар бодоод өөрийгөө чухам юунд эрч хүч ордог гэдгийг тодруулах гээд үзээрэй.
Мэлхий (6/22-7/22)
Бичиг баримт бүрдүүлэх, албан байгууллагаар явах, даргатайгаа ярилцахад таатай өдөр. Таны бүтээж босгох хүч чадал нь гэр бүлийн уур амьсгалд тааламжтай байдлыг бий болгох өргөн боломжийг таны өмнө нээнэ. Дээд зэргийн ажил хэрэгч байхыг одод зөвлөж байна. Таны ажлын амжилт ямар нэг хүнтэй холбоотой бол түүнийг олж уулз. Ажил хайсан зар тараах, үйлчлүүлэгчидтэйгээ гэрээ байгуулахад сайн..
Арслан (7/23-8/22)
Таны амьдралын эрч хүч өндөр байна. Арилжаа наймаа, мөрийтэй тоглоом амжилттай байх магадлалтай. Байгалийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдыг амжилт хүлээж байна. Амжилтад хүрэхийн тулд нөлөө бүхий хүмүүс, түншүүдээ ашигла. Эрсдэлгүй эрчтэй хөдөл. Хайртай хосын дунд хардалтаас болж хэрүүл маргаан дэгдэж болзошгүй одод сэрэмжлүүлж байна. Мөн атаархагчдын зүгээс элдэв нууц хуйвалдаан явуулах магадлалтай. Утга учиргүй хэрүүл маргаан, дэмий хоосон ярианд хайран цагаа үрэх хэрэггүй.
Охин (8/23-9/22)
Бие даасан ямар ч үйл ажиллагаа, санал санаачилга дэмжигдэх өдөр. Таны өөрийн гараар хийсэн бүхэн сайнаар үнэлэгдэх бөгөөд та үүнд урамших болно. Таны үйл хөдлөл эрс шийдмэг байх ёстой. Зарчмын бус маргаан мэтгэлцээн, шалихгүй хэрүүлээс зайлсхий гэж гараг эрхэс танд зөвлөж байна. Түргэн зангаасаа болж, мөн сэтгэлийн хөдөлгөөнөө бариагүйгээс хайртай хүн, эргэн тойрны хүмүүстэй зөрчилдөх магадлалтай. Үүнээс болоод биеийн байдал тавгүйтэж ч болзошгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Сарын эхээр ажил хэрэгч бизнесменүүд ажил хэрэг удаашралтай байгаагаас сэтгэл дундуур байна. Гэхдээ энэ өдөр эхэлсэн ажил хэргийн төлөвлөгөө тань ирэх долоо хоногт эрч хүчийг мэдрүүлж мөн амжилтын эхлэл болно. Үүрэг хариуцлагаа ухамсарлах нь таны тэргүүн зэргийн зорилт байна. Бусдад шаардлага тавьдаг шигээ өөртөө ч тийм шаардлага тавь. Мөн өөрийн гадаад үзэмжид өөрчлөлт хийж, үсээ янзлуулахад хамгийн тохиромжтой үе.
Хилэнц (10/23-11/21)
Энэ өдрийн үндсэн асуудал ажлын байртай холбоотой байна. Санхүүгийн таагүй байдлууд үргэлжилнэ. Хамт ажиллагсадтайгаа харьцах харьцаанд онцгой анхаарал хандуул. Үүнээс удаан үргэлжилсэн таагүй үр дагаврууд гарч болзошгүй. Хувийн амьдрал багагүй таатай зүйлийг авч ирнэ. Өөрийн үзэл бодол, байр сууриа хамгаалах шаардлага танд гарах байх. Арилжаа наймаанд хэт идэвхийлэн зүтгэх, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Өнөөдөр чухал шийдвэр гаргах буюу зоригтой алхам, үйлдэл хийх хэрэггүй. Гэр бүлээ бэхжүүлэх, гэрийн бүтээн байгуулалтад тааламжтай. Өмнөх өдрийн хандлага хадгалагдана.
Нум (11/22-12/21)
Хамт олон дотор таныг удирдан чиглүүлж, хүсэл бодлоо тулгах гэсэн хүмүүс гарч ирнэ. Тэдэнтэй харьцаагаа багасга. Бүү муудалц. Зөвхөн үнэн зөв мэдээллийг ашигла. Дүрслэн бодох бүтээлч байдал тань амьдралын эрч хүчруүгээ орно. Бүүр хамгийн хүнд нөхцөл байдлыг ч давна туулна. Ялангуяа өдрийн хоёр дахь хагаст таатай байна. Энэ үед магадгүй хамгийн үнэ цэнэтэй үеэ өнгөрүүлнэ. Ихэнх дур булаам хүмүүс хайр сэтгэлийн холбоо үүсгэнэ. Энэхүү хайрын холбоо нь олон гомдол мөн урам хугарах байдалд оруулах учир аливаад болгоомжтой бай.
Матар (12/22-1/19)
Од, нийгмийн идэвх тааруу өдөр. Өөрийгөө дур зоргоор нь бүү тавь. Тогтворгүй байдал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Аахар шаахар асуудлаар өө сэв бүү эр. Эс тэгвээс дотнын хүмүүстэйгээ муудалцаж магадгүй. Таны хэлсэн шүүмж зэмлэл хүмүүст их эмзэг тусах болно. Амьдралын туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг сонс. Дурын ажил таны хүсэж буй үр дүнг авчрахгүй.
Хумх (1/20-2/18)
Ихэнх нь азтай байж сайхан сэтгэгдэл төрүүлж бусдад таалагдана. Албан тушаал ахихад тань таны ивээн тэтгэгчид дэмжинэ. Арвич хямгач бай. Өнөөдөр таныг олны талархлыг хүлээх үйл явдал хүлээж байна. Тайван, хөгжилтэй бай. Амжилт дагуулах дараагийн төсөлдөө бэлэн бай. Хайр дурлалын тал дээр хамтын амьдрал эхлэх чухал яриа өрнөнө. Магадгүй таны хайрт гэр бүл болохыг хүснэ.
Загас (2/19-3/20)
Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс өөр бүс нутгийн түншүүд эсвэл гадаадын түншүүдээсээ хэд хэдэн сонирхолтой саналууд хүлээн авна. Алсдаа энэ нь ажил хэргийг тань шинэ төвшинд гаргана. Хамтын ажиллагааны нөхцөлөө тохиролцохдоо баримт бичгүүдэд туйлын анхааралтай ханд. Эс тэгвээс бэрхшээл хүндрэл учирч магадгүй.