Урин дулаан цаг айсуй охид бүсгүйчүүд турах үйлдэлдээ идэвхтэй орцгоожээ. Тэгвэл нэгэн чухал дүрэм хүргэе. Энэ бол хооллох дүрэм юм. Тодруулбал, хоолоо маш удаан, тайван идэж сурцгаая.
Олон хүмүүс турах оролдлого хийгээд бүтэлгүйтсэн тохиолдол байдаг. Илчлэг багатай хоолыг их хэмжээгээр гэдсээ дүүртэл идэх нь буруу хэвшил.
Хоолоо удаан тайван ид. Хүн хурдан идэх тусам их иддэг байна. Ходоод хоол хүлээж аваад хорин минутийн дараа л тархинд цадлаа гэсэн дохио өгдөг аж. Хоолоо хурдан иддэг, удаан иддэг хэсэг хүмүүсийг хоёр хэсэг болгон туршилт явуулж үзэхэд 7 сарын дараа удаан иддэг хүмүүс нь хурдан иддэгээсээ илүүтэй жин хассан байжээ. Удаан идсэнээр та 2 таваг хоолны оронд нэгийг идээд цадсан мэдрэмж төрөх болно. Ингэж заншсанаар аяндаа үр дүнг нь мэдрэх болно.