Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, сэрүүхэн байхыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 09 дүгээр сарын 27-ны 20 цагаас 09 дүгээр сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өмнөд хэсгээр 2-7 градус, өдөртөө бүх нутгаар 6-11 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.