Хүнсний манлай үйлдвэр “Өгөөж чихэр боов” ХХК-ийн 1935 онд суурь нь тавигдаж байсан Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрүүдийн нэг. Тус компанийн ерөнхий захирлаар С.Түмэнгэрэл ажилладаг бөгөөд залуу боловсон хүчнээ их дэмжиж ажилладаг бөгөөд 14 залуу ажилчиндаа байр өгчээ. Энэхүү байрны түлхүүрийг өчигдөр буюу Намрын дунд сарын билгийн тооллын 17 өдөр ажилчиддаа гардуулан өгсөн байна.