УИХ-ын намрын чуулган ирэх даваа гаригт нээх гэж байна. Чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын дарга захирамжлан гаргасан. Тэгвэл УИХ-ын аравдугаар сарын 5-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийхээр болжээ. Тодруулбал, тэрбээр “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар” хийх мэдээлэл аж.