УИХ-ын Нийгмийн
бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо \”Шударга ёс” эвслийн бүлгээс өргөн барьсан
Ц.Лхагвасүрэнг Эрүү мэндийн сайдаар томилох эсэх асуудлаар хэлэлцлээ.
Хэдийгээр УИХ
дахь \”Шударга ёс” эвслийн бүлэг тарсан ч өргөн барьсан асуудлыг нь хэлэлцэх нь
зүйтэй гэж Байнгын хорооны дарга үзсэн байна.
Улмаар Г.Шийлэгдамбыг хуралдаан оролцсон гишүүдийн олонхийн саналаар
Эрүүл мэндийн сайдын албан тушаалаас чөлөөлөхийг дэмжсэн хэдий ч Ц.Лхагвасүрэнг
дэмжих боломжгүй гэсэн шийдвэрийг гаргалаа. Энэ шийдвэрийг УИХ-ын нэгдсэн
чуулганд танилцуулах юм.