Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд өнөөдөр өглөө айлын хашаанд баавгайн бамбарууш орж иржээ. Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга өөрийн твиттер хуудаснаа бичсэн байна. Тэрээр “Хотод баавгайн бамбарууш орж ирсэн дуудлагын дагуу байгаль хамгаалагчид очиж аваад мал эмнэлгийн шинжилгээнд оруулахаар авч явлаа. Ховор амьтан ямар замаар, хэрхэн хотод орж ирсэн, хүний оролцоо байгаа эсэхийг тодруулахаар ажиллаж байна. Эхийгээ хайж орж ирсэн бололтой. Мал эмнэлгийнхэн үзээд эрүүл гэсэн байна. Судлаач нартай зөвлөлдөөд хөвчид нь буцаан тавихаар боллоо. Аюулгүй байдлынх нь үүднээс хаана тавихыг бичих боломжгүй байна. Гэхдээ тавьж буй бичлэгийг оруулнаа” гэжээ.