Бразилд жуулчид, шувуу ба эрвээхэйн хамтын ажиллагааны – гайхалтай үзэгдэлийн гэрч болсон байж болзошгүй юм. Манаус дахь Амазонигийн судалгааг хариуцсан Үндэсний хүрээлэнгийн байгаль судлаач Леонардо Мораес эрвээхэй шувууны нулимсыг ууж байгаа видео бичлэг авсан талаар Daily Mail мэдээллэж байна.
Халуун орны эрвээхэй (Gorgone macarea) нь хар хүзүүтэй болжморын хэмжээтэй голын эргийн шоргоолжин идэштний (Hypocnemoides melanopogon) нулимсаар хооллодог юм байна.
Эрвээхэй өөрт дутагдаж байдаг амин хүчил болон натрийн давсныг авдаг гэж Мораес үзэж байна. Эрдэмтний тайлбарт тусгагдсан эдгээр тохиолдлууд бүгд шөнийн цагаар, шувууны унтаж байх үед болдог бөгөөд шувуу үүнийг анзаардаггүй байна.
Ц.Пүрэвдорж