Сүхбаатар аймгийн засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо.
Засаг дарга аймгийн ИТХ-ын 14 дүгээр тойргийн нөхөн сонгууль аравдугаар сарын 7-нд болохтой холбогдуулж уг захирамжийг гаргасан бөгөөд аравдугаар сарын 7-ны 00:00 цаг хүртэл хэрэгжих юм байна. Мөн аравдугаар сарын 6-ны 08:00 цагаас 8-ны 08:00 цаг хүртэл архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хоригложээ. Захирамж гарсантай холбоотойгоор Баруун-Урт сумын ахмадын баяр болон бусад арга хэмжээ хойшлогдлоо.