ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн хүн гэгдэх УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ сонгуулиар
Баянгол дүүрэгтээ өрсөлдөхөөр болсон. Өөрөөр хэлбэл С.Эрдэнэтэйгээ дахин \”дөрөө
харшуулна”. Тэгвэл С.Одонтуяатай өрсөлдөх \”одууд”-ыг Баянгол дүүрэгт харах нь.
Од ч гэж дээ. Монголчуудыг л тэдний хөөргөдөг нь тэр байх.
Гэхдээ олны танил гэдэг үг бол оргүй зүйл биш шүү. Тодруулбал, \”Монгол
тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч асан П.Анужин МАН-аас, дуучин Нара /М.Нарантуяа/
бие дааж Баянгол дүүрэгт нэр дэвшихээр болсон байна.
Эндээс С.Одонтуяа, П.Анужин, М.Нарантуяа нарын өрсөлдөөн их л сонирхолтой
болох гэж харагдаад байгаа юм. Зарим нь
Баянгол дүүргийн \”миссүүдийн тойрог” ч гэж нэрлэх жишээтэй. Хэн сонгуульд нэр
дэвших нь бидэнд падлийгүй. Харин хэн ялж, Төрийн ордонд зарлах нь сонгогч
бидний л асуудал юм даа.
Шархүү