Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд найрамдах Казахстан Улсын Гадаад харилцааны танхимын даргын Гадаад эдийн засгийн харилцаа хариуцсан орлогч Нуралы Элимович Бокейханов тэргүүтэй төлөөлөлгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хотын дарга хоёр хотын харилцаа идэвхтэй хөгжиж байгааг дурдаад энэ өдрүүдэд Улаанбаатар хотод Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад худалдааны танхим, МУҮХАҮТ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй Казакстаны Худалдаа эдийн засгийн форум нь Улаанбаатар хотод үр шимээ өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Талууд өнөөдрийн уулзалтаар хоёр хотын эм зүй, ХАА-н бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, барилгын салбар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад худалдааны танхим, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай ажил хэргийн харилцаа тогтоох талаар ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.
Уулзалтад нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, Улаанбаатар Хөгжлийн корпорацийн дарга С.Сод-Эрдэнэ, Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны элчин-зөвлөх Айдар Жолбарысович Абишев, “Hyundai Com Trans Kazakhstan” авто машин үйлдвэрлэлийн компаний захирал Адилбек Нурланович Гаев, “Sintez-KZ” анагаах ухааны холдингийн захирал Игорь Викторович Рыбин, “Juldyz Kenan” ХХК, эм зүйн компаний тэргүүн Баглан Досжановна Баккулова болон бусад албаны төлөөлөлгчид байлцав.