Эмэгтэй хүн гутал худалдаж авахаараа эхэлж хайрцагнаас нь гаргаж өмсөөд, өөрийгөө толинд хардаг. Ингэхдээ тэр үнэндээ гутлаа биш, өөрийгөө л харж байдаг. Хэрэв түүнд өөрийнх нь харагдах байдал таалагдвал тэр гутал ч бас таалагдана. Эрэгтэй хүн бол фетишист. Тэд гутлаа тосолж, үр дүнг нь талархалтайгаар хүлээж аваад, түүнийгээ аль болох удаан өмсөхийг хүсдэг. Эмэгтэй хүнд энэ бүхэн хамаагүй. Тэд нэг гутлыг 10 жил өмссөн гэдгээрээ хэзээ ч бахархахгүй. Өөрийгөө гоёж чимэх нь эмэгтэй хүнд байгалиас заяасан зөн. Өндөр өсгийтэй гутал өмссөн нүцгэн эмэгтэйг төсөөл дөө. Тун гоо үзэсгэлэнтэй. Харин гуталнаас өөр юм өмсөөгүй эрэгтэй хүн… төсөөлөгдөхгүй байна.