Өмнөд Солонгос улсын Пусан хотод далай дээгүүр тавигдсан дэлхийн агаарын хамгийн урт лифтийг барихаар болжээ.
Энэхүү агаарын лифт нь 4,2 км урт байх ба Пусан хотын далайн эрэг дэхь хоёр дүүргийг хооронд нь холбох юм байна.
Пусан хотын захиргаа нь агаарын лифт барих ажлыг 2017 онд эхлүүлж, 2019 онд ашиглалтад оруулах ба нэг бүхээгтээ 35-н хүнийг суулгах багтаамжтай 80-н ширхэг лифт ажиллах ажээ.
Тус хотын захиргаанаас мэдээлэхдээ \”Агаарын лифт ашиглалтад орсоноор Пусан хотыг зорин ирэх гадаад, дотоодын жуулчдын тоо жилд гурван саяар нэмэгдэж, улмаар 18000-н ажлын байр шинээр бий болно гэж тооцоолсон. Мөн агаарын лифтэнд суухаар зорин ирэгсдэд зориулсан автомашины дөрвөн давхар зогсоолыг нэмж барих болно\” хэмээн мэдэгдсэн байна.
Эдүгээ далай дээгүүр тавигдсан дэлхийн хамгийн урт агаарын лифт Вьетнам улсад баригдсан 3,3 км урт лифт юм байна.