Монгол Улсад хавсран суух Элчин сайдууд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, бараалхлаа.
- Нидерландын Хаант улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Эд Кроненбург
- Мароккын Хаант улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Азиз Меквар
- Холбооны Бүгд Найрамдах Бразил улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Паулу Эстивалле Де Мескита нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарт хандан нэн тэргүүнд Монгол Улстай бүх түвшний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллахыг хүсээд хөдөө, аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.
Мөн улс орнуудын хооронд одоо хэрэгжиж буй зарим төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэхэд Элчин сайд нарын оролцоо их байдгийг сануулж, амжилт хүслээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба