Английн Лондон хотноо төвтэй “Legatum institute” судалгааны хүрээлэн дэлхийн улс орнуудыг 2018 оны байдлаар хөгжлийн индексийг нь хэрхэн үнэлсэнээ олон нийтэд хүргэлээ.
Энэхүү “The Legatum Prosperity Index 2018” тайланд дэлхийн 149 орныг эдийн засгийн үзүүлэлт, бизнесийн орчин, засаглал, хувь хүний эрх чөлөө, нийгмийн капитал, аюулгүй байдал, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин гэсэн үндсэн үзүүлэлтүүдээр үнэлж жагсаасан байна.
Монгол улс өнгөрсөн оны жагсаалтад 68 дугаарт жагсаж байсан бол энэ жил 75 дугаарт болж 7 байр хойшилжээ. Монгол улсын үзүүлэлтүүдийг жагсаавал:
-Эдийн засгийн чанараар 81 дүгээрт
-Бизнесийн орчиноор 78 дугаарт
-Засаглалаараа 69 дүгээрт
-Хувь хүний эрх чөлөөгөөр 84 дүгээрт
-Нийгмийн капиталаар 37 дугаарт
-Аюулгүй байдлаар 101 дүгээрт
-Боловсрол 62 дугаарт
-Эрүүл мэндээр 102 дугаарт
-Байгаль орчиноор 74 дүгээрт тус тус жагсжээ.
Жагсаалтаас харахад хамгийн муу үнэлэгдсэн үзүүлэлт нь эрүүл мэнд бол хамгийн сайн үнэлгээтэй нь нийгмийн капитал байжээ.
Нийгмийн капитал нь хувь хүн ба нийгмийн харилцан хамаарал, иргэний оролцоог үзүүлдэг.
Харин эрүүл мэндийн үзүүлэлтийг хүн амын эрүүл мэнд, эрүүлийг хамгаалах систем, өвчлөлийн хэмжээгээр дүгнэдэг аж. Монгол улс эрүүл мэндийн үзүүлэлтээр 102 дугаарт жагссан нь хамгийн муу үзүүлэлт болсон байна. Манай ард жагссан орнууд нь голдуу Ази, Африк, Латин Америкийн буурай хөгжилтэй, дайн самуунтай улсууд байгаа юм.
Хамгийн эрүүл хүн амтай 10 оронд:
- Сингапур
- Люксембург
- Япон
- Швейцар
- Катар
- Австри
- Швед
- Норвеги
- Хонг Конг
- Арабын Нэгдсэн Эмират
Хүн амын эрүүл мэнд хамгийн сул дорой 10 оронд:
- Төв Африкийн БНУ
- Чад
- Гвиней
- Мадагаскар
- Бенин
- Конгын Ардчилсан БНУ
- Нигери
- Сьерра Леоне
- Нигер
- Уганда тус тус оржээ.
Эх сурвалж: Legatum Institute