Лхагва гарагийн арилжаагаар “Facebook”, “Apple”, “Amazon”, “Netflix”, “Alphabet”-ийн үнэлгээ нийлээд 141 тэрбум ам.долларын алдагдалтай буюу компани тус бүрийн нэгж хувьцааны үнэ дунджаар 4.5 хувийн бууралттай гарсан ажээ.
Дээрх компаниудын хөрөнгийн зах зээлд алдсан нийт хөрөнгөөр “McDonalds” сүлжээ рестораныг бүхэлд нь худалдаж авсан ч болохоор гэдгийг “Business Insider” сайт онцлон бичжээ.
Технологийн салбарын зах зээлийн үнэлгээний уналтад хамгийн их алдагдал хүлээсэн компани “Amazon” болжээ. Тус компанийн нэгж хувьцааны үнэ өчигдрийн арилжааны байдлаар бараг зургаан хувиар буурсан буюу 1668.40 ам.доллар болсон бол зах зээлийн нийт өртөг нь 51 тэрбум ам.доллароор буурчээ. Харин саяхан “Apple”-ийг гүйцэж дэлхийн хамгийн үнэтэй компани болоод байсан “Майкрософт” компаний зах зээлийн нийт өртөг 27 тэрбум ам.доллароор, нэгж хувьцааны үнэ нь гурван хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Сүүлийн хэдэн сарын турш дээрх компаниудын технологийн салбар дахь эрх зүйн орчин хумигдсан болон ашиг орлогынх нь өсөлт удааширсан нь хөрөнгийн зах зээл дээр ингэж алдагдал хүлээхэд нь голлон нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна.