Энэ сарын нэгэнд Мексикийн ерөнхийлөгчийн албаа эхлүүлсэн Андрес Мануэль Лопез Обрадор сонгуулийн амлалтаа биелүүлж ерөнхийлөгчийн албаны онгоцыг зарах гэж буйгаа мэдэгдлээ. Тэрээр мөн ерөнхийлөгчийн ордонд амьдрахаас татгалзаж цалингийнхаа 40 хувийг л авахаар болжээ.
Өнгөрсөн долдугаар сарын нэгэнд болсон Мексикийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсаныхаа дараа Андрес Мануэль Лопез Обрадор авлигатай тэмцэнэ гэдгээ амласан бөгөөд Бойнг 787-8 Дреймлайнер TP-01 загварын албаны онгоцоо зарж улсынхаа ядуу өрхөд туслахаа мэдэгдсэн юм.
Лопез Обрадор ерөнхийлөгчийн албаны эхний өдөр буюу 12-р сарын хоёрноос эхлэн амлалтдаа хүрч Веракруз улс руу хувийн бус арилжааны онгоцоор ниссэн байна.
Мексикийн Засгийн газар ерөнхийлөгчийн онгоцыг 2012 оны 11-р сард 218.7 сая доллараар худалдаж авсан бөгөөд 2016 оноос ашиглаж эхэлсэн гэнэ.