2009 онд Сангийн сайд С.Баярцогт тэргүүтэй нэр бүхий улстөрчид Оюутолгойн гэрээг Монгол Улсад ашиггүй, гаднын компанид ашигтай байдлаар хийсэн. Ингэж байгалийн баялгаа гаднынханд үнэгүй шахам өгсөн \”Баялгийн хараал\” гэмээр гэрээг нэр бүхий улстөрчид хийхдээ ихээхэн хэмжээний авлига авсан хэмээн одоо ч буруутгагддаг.
Тухайн үед энэ гэрээг Монгол Улсад ашиггүй, Монгол Улс 2023 оноос нааш ашиг хүртэхгүй юм байна гэж өдгөөгийн УИХ-ын гишүүн С.Ганбаатар шүүмжилж, С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудсан.
Тэгвэл С.Баярцогт энэ гэрээг Монгол Улсад ашигтай, 20 мянган хувьсагч бүхий тооцоололтой супер гэрээ болсон гэдгийг хэлсэн. Харамсалтай нь, түүний энэ супер гэрээгээр Монгол Улс 2023 оноос ашиг /Ч.Сайханбилэг сүүлд нь хэдэн цаас аваад 2037 он хүртэл хойшлуулсан/ хүртэх гэсээр байтал Оюутолгойн баялаг бүгд гадагшаа гараад дуусах нь, С.Баярцогт сайд аа.
Төгс