Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар хотоос Говьсүмбэр явах замаас Налайх дүүрэг салах автозамын уулзварын орчим тээврийн осол гарч, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдан дуудлага өгчээ.
Ослын тухай дуудлагыг 12.10-ны өдрийн 20:36 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 028 дугаар ангийн дөрвөн алба хаагч, нэг автомашинтай 20:41 цагт очсон байна. Улаанбаатараас Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчиж явсан, Баянгол дүүргийн харьяат иргэн Н-ийн эзэмшлийн “Прадо” загварын суудлын автомашин, Говьсүмэр аймгаас Улаанбаатар хотын чиглэлтэй зорчиж явсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн С-ийн эзэмшлийн “Соната 6” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ. Ослын улмаас 22 настай иргэн С гэх эрэгтэй хөл хэсгээрээ автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Харамсалтай нь, тухайн иргэнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлж өгсөний дараа нас барсан тухай нийслэлийн Налайх дүүргийн Цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.