2018.12.10-11-нд шилжих шөнө 01 цаг 10 минутад 35 настай эмэгтэй хэвлийгээр хүчтэй өвдлөө гэсэн дуудлагын дагуу 103-ын эмч очиж үзлэг хийжээ. Энэ үед дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр нь согтууран танхайраад зогсохгүй, өвчтөнийг эмнэлэгт хүргэхээр тээвэрлэн авч явах үед нөхөр нь тээврийн хэрэгслээрээ түргэн тусламжийн автомашины араас мөргөж, машин дотор явсан эмч гэмтэл авч, автомашинд эвдрэл учруулжээ.
Эх сурвалж: Нийслэлийн түргэн тусламжийн төв