Маргааш Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан “Алунгоо-2018” цомын эзнийг алдаршуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулна.
Анх 1924 онд үндэс суурь нь тавигдсан “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос санаачлан анх удаа нийгмийн 13 салбар бүрд өөрийн эзэмшсэн мэргэжил, ажил үйлс, амжилт бүтээлээрээ шалгарсан эмэгтэйчүүдийг өргөмжлөх юм байна. “Алунгоо-2018” цомын эздээр шалгарсан шилдэг бүсгүйгчүүдийг олон нийтэд танилцуулан алдаршуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 12-р сарын 20-ны өдрийн 18:00 цагт Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдана.
Мөн энэ үеэр 93 жилийн түүхтэй “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн албан ёсны нээлтийг хийнэ. Тус сэтгүүлийн анхны дугаар 1925 онд “Бүсгүйчүүдийн санал” нэртэйгээр хэвлэгдэж байсан бол, 2000 онд “Гоо марал” нэртэй гарч байсан түүхтэй. Ийнхүү 18 жил тасарсан “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл дахин уншигчдад хүрч эхэлнэ.