Дархан цаазат Богдхан ууланд эзэнгүй золбин нохой элбэгшиж гөрөөс, туулай зэрэг амьтдыг барьж, ууланд аялаж буй хүмүүс рүү дайрч гэмтээх явдал ихсэж байгаатай холбогдуулан зэрлэг нохой устгах аяныг зохион байгууллаа. Энэхүү аяныг Хан-Уул дүүргийн 4,8,11 болон Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн Байгаль орчны газар, Хот тохижилтын газар хамтран зохион байгуулсан байна. Аяны хүрээнд 195 нохойг устгагдсан бөгөөд иргэд та бүхэн харьяа нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчидад зэрлэгшсэн нохдын талаар мэдээлэл өгөхийг Нийслэлийн багаль орчны газраас хүслээ.