Хүү нь зүгээрээ ээжээ
Хүүхдүүд баярлаж л байг хамаагүй
Хоосон хонож байсанаас л
Хавьгүй дээрээ гарчихаад иръе
Айлын хүүхдүүд хамаг гоёлоо өмсөж
Аав ээжийнхээ хамт хажуугаар зөрөх байлгүй
Амттан шимттэнд бялхаж
Арааны шүлс гоожуулах л байх
Гудамжинд суудаг ч гэлээ хүү нь өнөөдөр
Гангарааныхаа хувцасыг өмсөнөө
Гуйлга гуйж байгаа ч гэлээ
Гуниж хэзээ ч харагдахгүйээ
Бусдын адил чинээлэг амьдрал заяагаагүй ч
Бүхий л насаараа хамт байх ээж минь надад байна шүү дээ
Бүтэн хоолтой хоног, өдөр цөөхөн ч
Бурхан шиг ачлалт та минь хажууд байна шүү дээ
Өнөөдөртөө л битгий гар гэж хүүдээ бүү хэлээ
Өлсөж суугааг тань харах тэрнээс хэцүү үрд нь
Өчүүхэн энэ зүрхэнд минь баяр баярын дээд бол
Өвчин зовлонгүй таньтайгаа хамт байх л байдаг юм шүү