Хилчид ар араасаа оочерлон зогсож цусаа өгсөөр Сулинхээрийн отрядад ажилладаг жирэмсэн эмэгтэйн амийг аварчээ.
Сулинхээрийн отрядад ажилладаг Ч.Урансувд гэдэг жирэмсэн эмэгтэй доргилтын улмаас, жирэмсний хүндрэл өгч бие нь муудаж их хэмжээний цус алдаж амь нас эрсдэлд орж, 2 хүүхдийн эх бүсгүйн амийг аврахаар ангийн дарга П.Батбилэг Хил хамгаалах Ерөнхий газрын дарга хошууч генерал Ц.Сэргэлэнтэй холбоо барьж 2 цагийн дотор нисдэг тэргээр Ч.Урансувдыг Сүлэнхээрийн отрядаас ЭХЭМҮТ -т хүргэж амь насыг нь аварчээ.
Хамгийн сэтгэл хөдөлгөм нь хилчид ар араасаа цуварч зогсож цусаа өгсөн байгаа юм. Эхийн биеийн байдал одоо хэвийн байгаа.