МҮОНТ-ийн гүйцэтгэх захирал асан Масс агентлагийн захирал Ч.Даваабаяр АН-ын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө өгчээ. Түүний хүсэлтийг харгалзан АН-ын гишүүнчлэл болон сонгуульт ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна. Ч.Даваабаяр АН-аас Өвөрхангай аймагт нэр дэвших эрхээ аваад байсан ч нэрээ татаж, сонгуульд нэр дэвшихээргүй болсон.