\”Цаст уулын бар цагаа
болохоор шоргоолжнуудад бариулна” гэгчээр Н.Энхбаяр ёстой нэг \”бариулж” байна аа.
Түүнийг хаан мэт явахад хөлд нь гишгүүлчих шахан явдаг байсан \”өт хорхой”-нууд
өдгөө том болж, биед нь шигджээ. Өнгөрсөн үйл явдлуудаас харахад түүний биед
хошуу, хумсаа огцом зоох мөртлөө ойр орчмыг ажиж хэсэг чимээгүй болсны дараа хошуу,
хумсаа зугуухан шигтгэж, аажмаар \”унагаж” буй араатан шинжтэй зүйлүүд болсон
байна. Н.Энхбаярыг одоо л дарж авахгүй бол дахин ийм боломж олдохгүй нь \”төрөх
нь үнэн, үхэх нь үнэн”-тэй адил тийм л бодит зүйл. Тиймдээ ч эрх баригчид бүх
эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн энэ
үедээ Н.Энхбаярыг ямар ч хамаагүй аргаар улстөрийн тавцангаас бүрмөсөн арчихаар
улайрч эхлэв.
Бүрэн эрхийн хугацаа нь дуусах дөхөх тусам тэдний энэ үйлдэл
хэрээс хэтэрч, юун нөгөө эрхэм зорилго, ардчилал гэгч нь болов. Үзэл бодол,
үндсэн зарчмаасаа ухарч, улайм цайм увайгүйтэж, дарангуйлал тогтоосон АН-ын
хэсэг бүлэг хүмүүс Н.Энхбаяр гэдэг хүнээс үнэхээр их эмээж байна. Тэднийг \”Үерийн
далан сэтлэгчид” хэмээдэг бөгөөд өшөө авалтаас айсан үйлдлүүд нь улс орныг
бүтэн 4 жил дарангуйлал тогтох үндэс болжээ. Ямартай ч, энэ дарангуйлал эцэстээ
амжилт олж Н.Энхбаярыг баараггүй ялах Чингэлтэйн дүүргийн 75 дугаар тойргоос нь
мулталж чадлаа. Шүүх, цагдаа, АТГ, СЕХ гээд хууль хүчний бүх байгууллагыг
хөдөлгөн байж хийсэн тэмцэлд Н.Энхбаяр аргагүй ялагдав. Харин эндээс нэгэн
сиймхий гарсан нь Н.Энхбаяр өөрийнхөө оронд эхнэр О.Цолмонгоо нэр дэвшүүлэхээр
болсон явдал юм. МАХН-ынхан хуралдаад \”Тэргүүн хатагтай асан О.Цолмонг Н.Энхбаярыг сайн төлөөлж, түүний бодож
боловсруулсан бодлого, шийдвэр болон улс орны хөгжлийн төлөө хийх ажлуудыг хамгийн сайн төлөөлөн
хэрэгжүүлж чадах хүн хэмээн үзэж, тиймдээ ч гэр бүлийнх нь хүнийг түүний оронд нэр дэвшүүлсэн тухай МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга тайлбарласан юм. Эрх баригчдын зүгээс
энэ сонгуулиар далимдуулан Н.Энхбаярыг улстөрийн ертөнцөөс нэгмөсөн арчихаар
төлөвлөсөн.
Харин Н.Энхбаярын хувьд эцсийн найдвар нь түүний гэргий О.Цолмон
болчихоод байна. Нөгөө талаас энэ явдлыг барын амнаас гараад арслангийн аманд
оров гэгч нь боллоо хэмээн улстөр судлаачид үзэж байна. Учир нь, О.Цолмон
Н.Энхбаярын араас бүгдийг удирддаг байсан, өөрийн биеэр л төрийн ордонд
суугаагүй болохоос бүхнийг удирдаж, бүгдэд оролцдог байсан гэх яриа үнэн болж
таарсан юм. О.Цолмон ч үүнийгээ \”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт
оролцохдоо \”Би Энхбаяраас илүү хор найруулна. Элбэгдорж, Баяр миний хаана ч хүрэхгүй” хэмээн
хэлсэн үгнүүдээрээ баталсан. Нэвтрүүлгээс хасагдсан энэхүү \”хар” бичлэгүүд
улстөрийн зорилготойгоор алдагдаж, нэлээд сенсаац тарьсан. Товчхондоо, эдгээр
үгсээр бол О.Цолмон Н.Энхбаяраас илүү \”араатан” аж. Тиймээс л барын амнаас гараанд арслангийн
аманд орчихлоо хэмээн дүгнээд байгаа аж.
Төгс