\”25 гадаад хэл мэддэг\” хэмээн мэдэгдэж байсан удаатай Арго багш буюу Б.Ариунболд нэлээд хэдэн сарын өмнө МАХН-д элсч, Н.Энхбаяр даргын гараас үнэмлэхээ гардан авч байв. Харин МАХН-аас түүнд сонгуулийн тойрог өгөөгүй учраас Арго МАХН-аас гарчээ. Улмаар О.Дашбалбар агсны нэгэн цагт даргаар нь ажиллаж байсан МУНН-д элсч энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээр болсон байна.