Шудрага өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газраас үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн худалдааны төвүүдэд бараа бүтээгдэүүний хямдрал зарлахдаа хэрэглэгчийн эрхийг ихээр зөрчиж байгааг анхаарууллаа. Тухайлбал, хэрэглэгчдийг бараа бүтээгдэхүүний үнийн талаар болон бусад үнэн зөв мэдээллээр хангахгүй, бодит бус мэдээлэлийг ихээр түгээж тэднийг төөрөгдүүлж байгаа зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн байна.
Иймээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд борлуулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээндээ дараах зүйлсийг анхаарч ажиллахыг худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд Зөвлөмжөөр хүргүүллээ.