Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайгаас Хилэнтийн гүүрээр гарч Булган-Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэгддэг байна. Гэвч энэ жил тус замаар тээвэрлэлтээ явуулдаг аж ахуйн нэгжүүд нүүрс тээвэрлэх чиглэлээ батлуулаагүй аж. Тиймээс батлагдаагүй замаар тээвэрлэж, тус гүүрээр даац хэтрүүлэн тээвэрлэж гүүрний эвдрэлд нөлөөлсөн, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгааг үндэслэн улсын байцаагчийн актаар Хилэнтийн гүүрээр дамжин тээвэрлэхийг зогсоолоо.
Энэхүү актын хэрэгжилтэнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд хамтран 24 цагийн хяналт тавьж ажиллахаар болжээ.