The Telegraph сонин дэлхийн урт хугацааны нислэгүүдийн чансааг нийтэлжээ. Эхний 10-т нь 13-14,2 мянган км урт замтай 16-17 цагийн нислэгүүд оржээ.
Хамгийн урт нислэгийн эхний 2 дээд амжилтыг Emirates компани Boeing-777 онгоцоор хийж байна. Энэ нь Арабын Нэгдсэн Эмиратын Дубайгаас Шинэ Зеландын Оукленд болон Панамад хийх нислэг бөгөөд нислэг үргэлжлэх хугацаа нь 17 цаг 15 минут юм. Энэ хугацаанд онгоц 14200, 13800 км замуудыг туулдаг байна.
Жагсаалтын гуравт АНУ-ын Далласаас Qantas компанийн Сидней руу хийж байгаа нислэг оров. Нийтдээ 16 цаг 55 минутын дотор Airbus A380 онгоц 13800 км урт замыг туулдаг. Дараа нь Өмнөд Африкийн Йоханнесбургаас АНУ-ын Атланта руу нисдэг Delta Air Lines (Boeing-777, 16:40, 13600 км) компанийн нислэг, Абу-Дабигаас Лос-Анжелос хүрдэг Etihad Airways (Boeing-777, 16:30, 13500 км) компанийн нислэг тус тус багтлаа. Нислэгийн жагсаалт:
* Дубай (АНЭ) – Лос-Анжелос (АНУ), Emirates, Airbus A380, 13400 км, 16:35
* Жидда (Саудын Араб) – Лос-Анжелос (АНУ), Saudia, Boeing-777, 13400 км, 16:55
* Дубай (АНЭ) – Хьюстон (АНУ), Emirates, Airbus A380, 13100 км, 16:20
* Абу-Даби (АНЭ) – Сан Франциско (АНУ), Eithad Airways, Boeing 777, 13100 км, 16:15
* Даллас (АНУ) – Хонгконг, American Airlines, Boeing 777, 13100 км, 16:20