Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “МАНАН-гийн бүлэглэлээс дараагийн УИХ-ын даргыг томилохоор биднийг шантаачилж байна. Д.Хаянхярвааг УИХ-ын дарга болгож өгөхгүй бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хойшлуулна гэдэг балай юм яриад байна. Н.Номтойбаярыг сайд болгохгүй бол энэ хуулийг чинь батлахгүй гэж байна. Нөгөө л шантааж хийдэг МАНАН-гийн манарсан аргаа хэрэглэж байна. Бид МАНАН бүлэглэлтэй тохирохгүй. МАНАН бүлэглэлээс УИХ-ын даргыг томилуулахгүй. МАНАН бүлэглэлийн нураах ёстой гэсэн хатуу зарчим бид баримталж байгаа” гэжээ.