УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдах товтой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Өнөөдрийн байнгын хорооны хурлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, энэ оноос таван хувийн татвар төлж буй алтны татварыг 2.5 хувь болгон бууруулах, Хөрөнгө оруулалтын банкны тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэх хуваарьтай байсан юм.