Цагдаагийн ерөнхий газрын офицерууд архи уун согтуурч, хоорондоо зодолдон биенээ гэмтээсэн хэрэг гарсан билээ. Үүнтэй холбогдуулан ямар арга хэмжээ авах талаар ЦЕГ-ын даргын шийдвэр гарчээ.
ЦЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Ц.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргал нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар хоорондоо зодолдон иргэдийн амар амгалан тайван байдлыг алдагдуулж, сахилгын зөрчил гаргасан тул ЦЕГ-ын даргын 2019 оны Б/36 тоот тушаалын дагуу 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.