Италийн мэдрэлийн мэс засалч Сержио Канаверо дэлхийд анх удаад тооцогдох толгой шилжүүлэн суулгах мэс ажилбараа Германы нэгэн эмнэлэгт хийхээр сонгосон байна.
Оросын иргэн Валерий Спиридонов ийм мэс засал хийлгэхийг зөвшөөрсөн бөгөөд мэс ажилбарыг Франц, Их Британи хоёр улсын аль нэгэнд хийнэ гэдэг мэдээлэл өмнө нь ирж байсан юм. Гэвч Италийн эмч Германыг сонгожээ. Гэхдээ яг аль эмнэлэгт, хэдийд хийхээ тодорхой мэдээлээгүй байна. Харин Канаверо эмч зул сарын баяртай ойрхон л хийнэ гэдгээ мэдэгджээ.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2017 оны 12 дугаар сард хийхээр төлөвлөж байгаа хэмээн дамжуулж байна.
ОХУ-ын иргэн Валерий Спиридонов нь программист мэргэжилтэй бөгөөд нурууны булчингийн сулрал болох \”Верднига Гоффман”-ы синдромоор өвчилсөн. Тэрээр өнгөрсөн 2015 онд АНУ-д болсон шинжлэх ухааны бага хуралд оролцох үедээ Италийн нэрт мэдрэлийн мэс засалч Сержио Канаверотой танилцаж байсан юм байна. Дэлхийд анхдагч болох энэ хагалгааны мөнгийг хувийн нэгэн хөрөнгө оруулагч гаргахаа амласан байна. Нэрийг нь одоогоор зарлахгүй байгаа хөрөнгө оруулагч нь Оросын иргэн бөгөөд нутаг нэгтнээ эмчлүүлэхийн тулд 100 сая америк доллар гаргахаа мэдэгджээ.