Дэлхийн хамгийн өндөр настан эрэгтэй хүн өчигдөр нас барсныг гэр бүлээс нь мэдэгдлээ. Японы улсын иргэн, Масазо Нонако 113 настай бөгөөд өнгөрсөн онд дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйгээр нэрлэгдэж, Гиннесийн номонд нэрээ бичүүлсэн юм.
2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Нонаког Гиннесийн дээд амжилтын номонд манай гараг дээр амьдарч байгаа хамгийн өндөр настай эрэгтэй гэж бүртгэсэн байна.
Тэрээр дөрвөн үеэрээ халуун рашааны газар ажиллуулж өөрөө тогтмол халуун рашаанд орох, амттан зооглох, тэр дундаа бялуунд ихээхэн дуртай нэгэн байсан юм.
Гиннесийн номонд бичигдэх үеэр тэргэнцэрээ өөрөө жолоодон явж, өглөө болгон сонин гарчигладаг, телевизээр сүмо бөх, самурайн олон ангит кино үздэг байв.
Бүх цаг үеийн хамгийн өндөр насалсан эрэгтэй хүн мөн Япон улсын иргэн байдаг. 2013 оны зургаадугаар сарын 12-нд 116 настайдаа нас барсан Жироемон Кимура энэ алдрыг эзэмшдэг юм.
Эх сурвалж:AFP