Өнөөдөр хуралдах байсан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдаж чадсангүй. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн барьсан Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон химийн бодисын хуванцар сав, нийлэг уутны зохисгүй хэрэглээг хязгаарлах ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх байсан юм.
Тус байнгын хорооны гишүүдийн хоёр нь орон нутагт, гурав нь гадаадад томилолттой байгаа бол хоёр гишүүн өвчтэй байгаа юм байна.