Өглөө 6.:15 цагийн орчимд. Гадаа -24 хэмийн хүйтэн. Гэвч ахмадууд маань 09:00 цагт онгойх Төрийн банкны үүдэнд ийм урт оочир, дараалал үүсгэн зогсож байна.
Тэд төрөөс ахмадууддаа үзүүлж буй “насны хишиг” гэх халамжийг авахаар ийнхүү гурав дахь өдрөө оочирлож байгаа нь энэ юм. Яасан ч хэцүү юм бэ дээ. Сар шинийн баяр болох гээд хэд гурван төгрөг нь хүрч өгөхгүй ямар сайндаа л хар үүрээр босч, хүйтэн жавартайд гадаа оочирлон 50 мянган төгрөгний төлөө зогсоход хүргэж байна.
50 мянган төгрөг зарим нэгэнд юу ч биш байх. Гэвч эдгээр ахмадуудад ямар ч их хэрэгтэй зүйл болохыг урт оочир дарааллаас нь харж болох байх.
Эндээс хэчнээн хүнд 50 мянган төгрөг өгөх вэ. Тэдгээр ахмадууддаа тэтгэвэр дээр нь мөнгийг нь нэмээд өгчихөж болдоггүй юм байх даа гэх бодол төрлөө. Ер нь зохион байгуулалт тун муу байна. Уйлаад зогсож байгаа эмээгийн бичлэгийг үзээд л манай банкны үйлчилгээ тун хангалтгүй байгаа гэдгийг дээдсүүд маань олж харсан болов уу. Өнөөдөр ч насны хишиг хуваарьлагдаагүй тухай албаны эх сурвалж мэдээлж байна. Хэзээ хуваарилагдах вэ. Ахмадууд маань хэдийг хүртэл үүр шөнөөр оочирлосоор байх вэ?