“Алтан Дорнод Монгол” компанийг үүсгэн байгуулагч, ОХУ-ын иргэн В.С.Паушоктой хийсэн ярилцлагаас онцлон авсан ишлэлүүдийг хүргэж байна. Ярилцлагын дэлгэрэнгүйг ikon.mn сайтад хандаж болон энд дарж унших боломжтой.
Онцлох ишлэлүүд
– Монгол Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт өгсөн авлига гэж яриад байгаа. Энэ бол худлаа.
– Т.Ганболдын залилан хийсэн хууран мэхэлсэн бүх баримтууд надад байгаа.
– Т.Ганболд Монголын прокурорын газрыг хүссэнээрээ хөдөлгөдөг.
– Тиймээс Монголд маргааныг шударга шийдүүлнэ гэдэг эргэлзээтэй.
– Америк доллараар хийгдсэн гэмт хэрэг учир АНУ-д эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл бүрдэж байгаа юм.
– Т.Ганболд “Алтан Дорнод Монгол”-ыг хууль бусаар өмчилж авсан.
– Т.Ганболдтой хуйвалдаад тэр мөнгийг ОХУ-д болон АНУ-д батлан даалтын дагуу надаас дахин нэхэж эхэлсэн.
– Ноён Паушокт Монголын төрд ямар нэгэн өр байхгүй.
– Т.Ганболд эрүүгийн хэргийг тоглоом шиг л үүсгэж бас хаадаг.
– Монголд Паушокын нөлөөгүйгээр татварын шийдвэрийг 2010 онд цуцалсан.
– 2009 онд Алтан Дорнод Монгол компанийн үйл ажиллагааг зогсоосон.
– Т.Ганболдод бизнесээ зарж, тоглоомноос гарсны дараа Монголын Засгийн газрын эсрэг маргаан үүсгээгүй ээ.