Хувцсыг угааж цэвэрлэхэд их учиртай. Хувцас тань удаан эдэлгээтэй байх нь таниас л хамаарна. Чанартай хувцас болгон дээр заавал угааж цэвэрлэх заавар тэмдэглэгээ байх ёстой. Хятадаас орж ирж байгаа зарим хувцасан дээр байдаггүй.
Бид хувцсыг угаалгын машинд хийж угаахдаа өнгөөр нь ялгаж угаахыг мэддэг хирнээ, хувцасан дээр буй тэмдэглэгээг тэр бүр харалгүй угаалгын машин руугаа хийчихдэг. Хэдийгээр өнгө нь адил боловч угаах заавар нь өөр байвал болохгүй. Үнэтэй авсан юм чинь чанартай гээд угаах зааврыг мөрдөлгүй угаавал ямар ч хувцас чанараа алдана.
Бүх төрлийн материаланд анхаарах зүйлс:
* Хэрвээ заавар дээр цайруулах бодис хэрэглэхийг хориглосон байвал болохгүй.
* Угаалгын нунтагийг хэмжээнд нь тохируулж хийх. Хэдэн литр усанд хэдэн халбага гэх мэт зааврын дагуу.
* Угаалгын машинд сэгсрүүлэх гэж байгаа бол дотуур хувцас зэргийг тусгай даавуун уутанд хийж сэгсрүүлэх.
* Угаалга хийхдээ хувцсан дээрх зааврыг харж занших.
* Угаах зүйлсээ сайтар ялга. Хэрвээ шинэ цагаан хувцас болон даавууг тусад нь угаах.
* Угаалгын машинд заасан хэмжээгээр нь хувцсыг хийх, хэтрүүлж болохгүй.
Доорх хүснэгтний тэмдэглэгээ бүрийг хүн болгон мэддэггүй учир орууллаа.