Яг одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар хурлын дарга М.Энхболдыг чөлөөлөх эсэх асуудлыг ярилцаж байна. Гишүүд олонхийн саналаар хурлын даргыг огцруулах тухай хуулийн төсөл өргөн баригдаж байж л энэ албан тушаалтанг эрх мэдлээс нь салгах учиртай аж. Гэхдээ энэ асуудлыг хэлэлцэхийн тулд ямар олон өдөр, ямар олон чухал асуудлыг хойш тавьсан бэ гэж бодохоор гол харламаар.
Их хурлын дарга гэдэг нь тийм чухал албан тушаал гэж үү. Хурлын даргыг огцруулах тухай ярихаар сөргүүлээд их хурлын дархлааны тухай яриад байх юм, энэ гишүүд. Их хурлын дархлаа бол их хурал тарах, тараах тухай асуудал. Харин хурлын дарга бол олон улсын жишгээр ч, манай жишгээр ч бусад гишүүдтэйгээр адил нэг саналыг эрхтэй л хүн.
Хурлын дарга байснаараа санал нь хоёр болж тоологдохгүй л гэсэн үг юм. Хэлэлцэж буй даргын нөлөө байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л хурлаа удирдаж чадахгүй бол солигдож, чаддаг хүнд албан үүргээ шилжүүлэх нь зүй ёсны хэрэг мөн. Түүнээс хурлын даргыг солих, огцруулах явцад их хурлын дархлаа яригдах ямар ч үндэслэлгүй юм.