ОХУ-ын \”Зөн билгийн тулаан” реалити шоуны 16 дахь улирлын ЯЛАГЧ \”Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Виктория Райдос \”Монголд\” дөнгөж сая манай эх оронд ирлээ. Зөн билгийн тулааны цуврал нэвтрүүлгээр монголчуудтай эчнээ танил болсон хар шулам гэгддэг Виктория Райдостай нүүр тулах ховорхон завшаан тэр бүр олдоод байхгүй нь лавтай. Түүнийг өмнөх бүх дугааруудын ялагч нараас хамгийн шилдэг нь гэж Орос улс даяар шуугиж байгаа юм. Бүх шилдэг зөн билэгч нар Монголын нутагт ирж энерги авдаг заншил ёсоор тэр ч гэсэн энэ удаа манай нутагт хоёр өдрийн айлчилал хийж байгаа аж.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг /94984015/ утсаар авах боломжтой.
эх сурвалж: paparatsi.mn