Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн соёрхол” хүртэхээр болсон байна. Уг шагналыг Сар шинийн баярын өмнөх өдөр буюу битүүний өдөр /2019.02.04/ Төрийн ордонд гардуулахаар болжээ.
П.Бадарч нь Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 онд төржээ. 1960 оноос уран бvтээлийн гараагаа эхэлж “Морьд”, “Есөн эрдэнийн орон”, “Алтан тоос”, “Зургаан мөнгөн мичид”, “Ширхэг цагаан сувд”, “Хэрлэн” зэрэг яруу найргийн ном хэвлvvлсэн байна. 1981 онд “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг” “Байтагийн чулуу” “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” “Цэрэг эх орны дуулал” дууны шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд “Есөн эрдэнийн орон” найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал ,1999 онд СГЗ, 2005 онд Ардын уран зохиолч цол хvртсэн юм.