МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр (2019.02.01) дахин хуралдаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний нэрийг дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Удирдах зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг санал болгосон аж.
Ингээд Ерөнхий сайдын саналыг Удирдах зөвлөлийн гишүүд дэмжсэнээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргад нэр дэвшүүллээ.